Оросын эрдэмтдийн боловсруулсан наранд өөрийгөө цэвэрлэдэг даавуу нь мөн нянгийн эсрэг үйлчилгээтэй, ус нэвтрүүлдэггүй шинж чанартай аж. Ийм гурван “хүчийг” нэгтгэсэн уг материалын талаар мэргэжилтнүүд “Ердийн хөвөн даавуунд бүрхүүл болгон түрхсэн бор нитрид болон цайрын исэлд суурилсан нано хэсгүүд бүхий “цавуунд гол нууц нь бий. Даавууны ширхэгтэй холбохын тулд диэтилентриамин нэгдэл (молекулуудын “хөндлөн холбогч”)-ээр боловсруулсан. Үүний үр дүнд арьсыг цочроохгүйгээр янз бүрийн аюултай бактерийг устгах чадвартай болсон. Цайрын исэлд суурилсан нано бүрхүүл нь хэт ягаан туяанд өртөхөд органик бохирдуулагчийг задалдаг химийн урвалыг өдөөдөг. Гол нь нарны гэрэлд өртөх явдал” хэмээжээ.