ЮНЕСКО-гийн “Тогтвортой хөгжлийн боловсрол-2030” санаачилгын хүрээнд Монголын нүүдлийн соёл, байгальтай зохицон амьдрах уламжлалт мэдлэгийг орчин үеийн боловсролын системд нэвтрүүлэх төсөл Хэнтий аймагт хэрэгжүүлж эхэлжээ. Тогтвортой хөгжлийн зорилттой уялдуулан байгаль хамгаалал, соёлын өвийг хүүхэд, залууст таниулах зорилготой уг төслийг эзэн Чингис хааны өлгий нутаг болох Дадал сумын ерөнхий боловсролын сургуульд хэрэгжүүлж, нийт 652 сурагч, 60 гаруй ажилтныг хамруулж буй юм. Тус бүс нутаг дахь цөөнх болох буБОЛОВСРОЛ Нүүдлийн уламжлалт мэдлэг, туршлагыг сурагчдад өвлүүлэх нь риад зоны хэл, өв соёл, заншил уламжлал, амьдралын хэв маягт гарч буй орчин цагийн нөлөө, өөрчлөлтийг тухайн байршилд нь судалж, залуу хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээхийн тулд сургуулийн хэмжээнд “Өв соёл, байгаль орчны залуу хөтөч” санаачилгыг эхлүүлжээ. Энэ хүрээнд сурагчид буриад хэлээ сурахын зэрэгцээ өвөг дээдсийнхээ уламжлалт мэдлэг, туршлагыг дэргэдээс нь харж, биечлэн оролцох замаар суралцах, мөн Онон-Балжийн байгалийн цогцолборт газраар аялж буй жуулчдад хөтөч хийх, “Монголын нууц товчоо”-нд гардаг домог, түүхийг хүүрнэн, 4-9 үе дамжсан өвлөн уламжлагч гэр бүлүүдийн аман хууч зэргийг хуваалцдаг байна.

Дадал сумын ерөнхий боловсролын сургуулийн урлаг заал, номын санд буриад хувцас, гоёл чимэглэл, соёлын эд өлгийн зүйлсээс гадна цөцгий цохих, мойлтой тос хийх гэхчлэн сүү, цагаан идээ боловсруулах арга, уламжлалт морин тэрэгний тоног хогшлыг дэлгэн үзүүлж, амьд орон зай бий болгожээ.
Г.Сансар