Нийслэлийн авто замуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийг хэрэгжүүлэх зорилгоор шийтгэлийн хуудас нааж эхэлжээ. Тодруулбал, тээврийн хэрэгслээ хориглосон газарт байрлуулсан, зорчих хэсэгт түр болонудаанзогсохжурамзөрчсөнболЗөрчлийнтухай хуулийн дагуу арга хэмжээ тооцож, зөөж тээвэрлэх юм. Үүнийг анхааруулах зорилгоор “шар хуудас” буюу шийтгэлийн хуудсыг тээврийн хэрэгсэлд наан байршуулж буй. Энэ талаар ТЦА-наас тодруулахад “Удаан зогсох журам зөрчсөн болон явган хүний замд байршуулсан, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд машинаа зогсоож, бусдын хөдөлгөөнд саад учруулсан тохиолдолд шаардах хуудас нааж байна. Цаашид бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй, дүрэм, журмаа баримтлахыг жолооч нарт анхааруулж буй хэлбэр юм. Цагдаагийн алба хаагчдын “E-Police” аппликэйшнд баримтжуулж, тухайн тээврийн хэрэгсэлд ногдуулсан торгуулийг цагдаагийн цахим санд байршуулдаг. Тээврийн хэрэгслээ буруу газар байршуулсан учир торгуулийн арга хэмжээ авсан гэдгийг “шар хуудас”аар мэдэгдэж байна” гэв. Шаардах хуудас наасан тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу жолооч торгуулиа төлөх бөгөөд зөөж тээвэрлэхээс нь өмнө арга хэмжээ авах боломжтой.
Сонирхуулахад, олон улсын туршлагаас судалж эл мэдэгдэх хуудсыг нааж эхэлсэн бөгөөд үүнийг АНУ, ХБНГУ, Япон, БНСУ зэрэг дэлхийн 6-7 улсад хэрэгжүүлдэг гэнэ.
Ч.Туяа