Монголын хуульчдын холбоо Хансс Зайделийн сайн, ХЭҮК-той хамтран “Оюун, сэтгэцийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад хуульчдын оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр Хуульчдын ордонд 09.00-13.00 цагт зохион байгуулах гэнэ. Манай улс 2009 онд НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцод нэгдэн орж, тэдний сурч боловсрох, хөгжих, хөдөлмөрлөх, төрийн үйлчилгээ авах, үр шимээс нь хүртэх зэрэг эрхээ бусдын адил тэгш эдлэх боломжийг хангах үүрэг хүлээсэн билээ. Энэхүү конвенцын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын тайланг дээрх хороо 2015 болон 2023 онд хэлэлцэж, нийт 35 зөвлөмж өгсөн байна. Үүнд хууль тогтоомжийг конвенцод нийцүүлэх, сэтгэц болон оюуны бэрхшээлтэй иргэдийн сурч боловсрох, хөдөлмөрлөх эрхийг хангах, тэднийг албадан эмчлүүлэх явдлыг таслан зогсоох асуудалд онцгой анхаарахыг онцолжээ. Иймд Хуульчдын холбооноос дээрх хэлэлцүүлгийг зохион байгуулж, сэтгэцийн бэрхшээлтэй иргэний Үндсэн хуулиар баталгаажсан эрхийг хангах, хамгаалахад хууль, эрх зүйн салбарын оролцоо, нэгдсэн ойлголт, бодлогын дэмжлэг шаардлагатай гэж үзэж буй аж. Ташрамд, улсын хэмжээнд өнгөрсөн оны байдлаар хөгжлийн бэрхшээлтэй 107.8 мянган иргэн байгаагаас 21 мянга орчим нь оюуны бэрхшээлтэй аж.
Ч.Болор