Ерөнхий прокурорын газар энэ сарын 9-16-ныг хүртэлх хугацаанд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтны хүлээн авсан 180 600 зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг нэгдсэн санд бүртгэсэн байна. Уг зөрчлүүдээс 174 649-ийг газар дээр нь, 1956-г бүртгэлд авч хялбаршуулсан журмаар торгох шийтгэл ногдуулжээ. Харин 1566-д нь зөрчлийн хэрэг нээж, шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагад шилжүүлсэн гэв. Мөн зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон 86 шийдвэрийг хянаж, долоог нь хү чингүй болгон, нэмэлт зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгэхээр буцааж, эрүүгийн хэрэг бүртгэлтийн 10 хэрэг нээн шийдвэрлэн хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээжээ.
Зөрчлийн улмаас нийт нэг тэрбум төгрөгийн хохирол учирснаас 250 сая төгрөгийг нь шалган шийдвэрлэх ажиллагааны явцад нөхөн төлүүлсэн байна. Бүртгэгдсэн зөрчлүү дийн 171 494 буюу 95 хувийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн үйлдэл эзэлсэн бол 2313 нь Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явсан, 847 нь Автотээврийн тухай хууль, 846 нь Жолоочийн даатгалын тухай хууль зөрчсөн аж.
П.Дайриймаа