Төв аймгийн Зуунмод сумын гуравдугаар сургуулийнхан сурагчдадаа шүд угаах орчин тохижуулж өгчээ. Хүүхдүүдийн амны хөндийн эрүүл мэндийг дэмжих, өвч лөлөөс урьдчилан сэргийлэх зорилготой энэхүү цэгт сурагчид өглөө, үдийн хоолныхоо дараа хүссэн үедээ шүдээ угаах боломжтой. Шүдээ зөв, тогтмол угаах эрүүл дадлыг багаас нь хэвшүүлэх зориулалттай ийм орчин бүрдүүлсэн улсын анхны сургууль нь энэ болж буй аж. Аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 32 сургууль үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эдгээрт 20 мянга гаруй хүүхэд суралцдаг байна. Үүнээс 1000 гаруй нь гуравдугаар сургуулийн сурагч. Бага насны хүүхдүүдийн дунд амны хөндийн ариун цэвэр хангалтгүй байдгаас шүд цоорох, буйл үрэвсэх зэрэг наад захын асуудал түгээмэл тохиолддог. Тиймээс сургуулийн эмч, нийгмийн ажилтнууд уг цэгт хүүхдүүдэд заавар, зөвлөгөө өгч, шүд, амны хөндийн эрүүл мэндийг сахиулах болжээ.
Сонирхуулахад, Төв аймгийнхан 2023 оноос хойш ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн дунд шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үзлэгийг тогтмол зохион байгуулдаг болсон аж.
М.Гэгээ