Гавьяат холбоочин И.НОРОВЖАВ
Зөвлөлт Холбоот Улсын гарамгай эрдэмтэн Константин Эдуардович Циолковский (1857-1935 он) нь 1903 онд “Тийрэлтэт төхөөрөмжийгашиглансансрын орон зайг судлах нь” өгүүлэлдээпуужинг сансрын нислэгташиглах санаагдэвшүүлж, үндсийг нь тавьсанбайдаг. Анх 1957 оны аравдугаар сарын 4-нд ЗХУ-ын Казахстаны “ТюраТам” одоогийн Байконур туршилтынталбайгаас сансарт хөөргөсөн бөмбөг хэлбэртэй, 83.6 кг жинтэй “Спутник-1” хиймэлдагуул нь дэлхийн бөмбөрцгийг тойрон 92 хоног (1958 оны нэгдүгээр сарын 4-нийг хүртэлх) нисэж, радио дохио илгээж байв. Энэ нь дэлхийд сансрын эрэн үеийг нээсэн түүхэн үйл явдал болсон юм.
ЗХУ-ын Шинжлэх ухааны академийн дэргэд Энх тайвны зорилгоор сансрын орон зайг судлах, ашиглах чиглэлээр олон улсын хамтын ажиллагаанызөвлөл (Интеркосмос зөвлөл)-ийг 1966 онд байгуулсан байдаг. Интеркосмос зөвлөлийнзорилго нь ЗХУ-ын янз бүрийн яам, байгууллагын сансарт хийж буй ажлыг зохицуулах, мөн сансрын хамтарсан үйл ажиллагаагтөлөвлөх, гадаад орнуудтай агаар мандлынорон зайг судлах, судлах чиглэлээр хамтын ажиллагааг зохион байгуулах явдал байв.
Яваандаа олон улсын байгууллагаболж, хамтын ажиллагааны хөтөлбөрбаталж гишүүн орнуудаас сансар судлалынчиглэлээр хийж байгаа судалгаа, туршилт хийх “Интеркосмос” хөтөлбөрийн дагууанхны нислэгийг 1978 оны гуравдугаар сарын 2-нд “Союз-28” сансрын хөлгөөр үйлдсэн байдаг. 1979-1981 онд “Салют-6” станцад хийсэн айлчлалынхөтөлбөрт Георгий Иванов (Болгар), Берталан Фаркаш (Унгар), Фам Туан (Вьетнам), Арналдо Тамайо Мендес (Куба), Жүгдэрдэмидийн Гүррагчаа (Монгол), Думитру Прунариу (Румын), араас нь мөн Франц (1982), Энэтхэгийн (1984) сансрын нисэгчид “Салют-7” станцад зочлох экспедицэд оролцсон. 1986 онд “Мир” станцыг тойрог замд оруулж, олон улсын сансрын лаборатори болжээ. “Интеркосмос” хөтөлбөрийн дагуу 1987-1988 онд Сири, Болгар, Афганистаны иргэд оролцсон гурван экспедицийг явуулсан байна. “Интеркосмос” хөтөлбөрийн хүрээнд Гадаадын улс орны 18 иргэн сансарт ниссэний дотор Япон Улсын иргэн TBS-ийн сэтгүүлч, жуулчин Акияма Тоёохиро 28 сая ам.доллароор сансарт аялсан байдаг.
өөрийн судалгаа, туршилтын олон программыг боловсруулж, сансарт хүнээ үнэ төлбөргүй нисгэж, амжилттай гүйцэтгэсэн юм. Энэ нь “Интеркосмос” байгууллага, ЗХУаас Монголыг дэмжин тусалдаг олон төрлийн тусламжийн нэг байсанд манай ард түмэн гүн хүндэтгэлтэй ханддаг билээ. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын иргэн Ж.Гүррагчаа 1981 оны гуравдугаар сарын 22-нд Байконурын сансрын буудлаас ЗХУ-ын сансрын нисэгч Владимир Жанибековын хамт “Союз-39” хөлгөөр сансарт хөөрч, “Салют-6” сансрын станцтай холбогджээ. Ж.Гүррагчаа нь дэлхийн 101, Ази тивдээ хоёр дахь сансрын нисэгч болсон түүхтэй. Ж.Гүррагчаа, В.Жанибеков нар Кызылординий мужийн Казалыи хотын Торет тосгоны ойролцоо байрладаг. Сансрын нисэгч Ж.Гүррагчаагийн ниссэн хөлөг Казахстаны Жезказган хотоос зүүн өмнө (170 км) хэсэгт амжилттай газардсан түүхтэй.
Зүчийн улсын нийслэл дундад зууны хот Базарын орд нь Жезказган хотоос баруун хойд зүгт 150 км-т оршиж байв. Энэ хот нь ХV зуунд мөнгө, зэсэн зоос хэвлэдэг төв байсан гэдэг. Алтанордны улсын 11 дэх хаан нь Чингисийн удмынМөнхтөмөр хааны ач Жанибек бөгөөд тэрбээр 1342-1357 онд Алтан ордны улсын хаан байжээ. Хэдийгээр ЗХУ, БНМАУ-ын сансрын хамтарсаннислэгийн хөлгийн ахлагч Владимир Жанибеков нь Крысин гэдэг овогтой орос хүн боловч тодорхой тохиолдлоор өөрийнхөө овгийгэхнэр Лилья Жанибековагийнхаар сольж, Жанибеков болгосон байдаг юм. Лилья Жанибекова нь Алтан ордны улсын бүрэлдэхүүндбайсан Ногай-карагаш ястны сеит-алтаяк овгийних эрдэмтэн, Жанибеков, Абдулхамид Шаршенбиевич (1879-1955)-ийн ач охин. Гэхдээ 13421357 онд Алтан ордны улсынЧингисийн удмын Мөнхтөмөр хааны ач Жанибек хаантай ургийн холбоотой, эсэхийг мэдэхгүйюм. Монголын зүйр цэцэн үгэнд “Яс нь удмаа дагадаг, цус нь ургаа дагадаг” гэдэгчлэн тэднийүр хүүхэд, ач гуч нарын судсаар Чингисхааны удмын цус гүйж байхыг үгүйсгэх аргагүй биз ээ.
Эцэст нь хэлэхэд, сансрын нисэгч Ж.Гүррагчаа маань Монголын эрт дээр үед Эзэн Чингис хааны ууган хүү Зүчийн захирч байсан нутаг уснаас сансарт хөөрч, тэнд газардаж, мөн Алтан ордны улсын хааны овогтой хүнтэй хамт сансарт ниссэн нь сонин тохиолдол юм.