Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалын дагуу “Согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавигдах шаардлага”ыг баталжээ. Энэ оноос эхлэн шинэчлэн мөрдүүлж буй уг шаардлагыг согтууруулах ундааг ууснаар хэрэглэгчдэд үүсэх эрсдэл, сөрөг нөлөөг ойлгуулах, хэрэглээг хянахад дэмжлэг үзүүлэх зорилготой гэв.
Тодруулбал, шошгын анхааруулга нь бүтээгдэхүүий савлагааны 25-аас доошгүй хувийг эзэлсэн, олон улсад ойлгогдохуйц тэмдэглэгээтэй байх аж. Мөн архинд донтох аюултай, хэтрүүлэн хэрэглэх нь гэмт хэрэг, хүчирхийллийг бий болгож, хараат байдлыг үүсгэх эрсдэлтэй, жирэмсэн үед согтууруулах ундаа хэрэглэх нь урагт хортой гэх зэрэг агуулгыг багтаах ёстой гэнэ. Энэхүү шаардлагаар согтууруулах ундааны шошгод байрлуулах анхааруулгын агуулга, байршил, хэлбэр, хэмжээ, дүрслэлийн стандартыг тодорхойлсныг дээрх яамнаас мэдээллээ.