Хөгжмийн зохиолч С.Соронзонболд агсанд зориулсан эрдэм шинжилгээний хурал өчигдөр Төв номын сангийн хурлын танхимд боллоо. Үүний хүрээнд СУИС-ийн Соёл, урлаг судлалын хүрээлэн, Монголын хөгжмийн зохиолчдын холбоо, “Соронзонболд сан”-гаас илтгэл тавьж хэлэлцүүлсэн. Тус сургуулийн Хөгжмийн урлагийн сургуулийн эрдэмтэн судлаач, дорно дахины хөгжим судлалын профессор С.Соронзонболд нь соёл, урлагийн болон шинжлэх ухааны салбарт хүлээн зөвшөөрөгдсөн эрдэм шинжилгээ, инновацын томоохон бүтээл туурвигч байсан билээ.
Мөн соёл, урлагийн салбар, боловсролын байгууллага төдийгүй Монголын шинжлэх ухаан, хөгжмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр үзүүлсэн эрдэмтэн юм. Түүний бү тээлүүдээс улсын санд шилдэг 17 нь хадгалагдан үлдсэн байдаг. Монголын хөгжмийн сургалт, судалгаа, бүтээл туурвилыг зэрэгцүүлэн авч явсан цөөн хэдэн хүний нэг нь тэр байв. Түүнчлэн Монголын ордны найрал, үндэсний язгуур болон Монголын бурхны шашны хөгжим, дуу, дуурь, дан хөгжим, хөгжимдүүр зэрэг олон төрлийн судалгаа хийж байжээ.
П.Дарь