АНУ-ын Нью-Йорк мужийн Албани хотод болсон чөлөөт бөхийн “Journeymen wrestling world сlassic” залуучуудын олон улсын тэмцээнд есөн орны 480 тамирчин зодоглолоо. Эл тэмцээнд Монголоос долоон тамирчин улсаа төлөөлөн оролцсоноос 65.8 кг-ын жинд “Шинэ үеийн баг” клубийн тамирчин Б.Ренчинпэлжээ долоон тойрогт дараалан ялж, аваргын бүсний эзнээр тодров. Түүнээс өмнө уг тэмцээнд хүч сорьсон тус клубийнхнээс Д.Нарантулга тэргүүлж, шилдэг бөхөөр анх шалгарсан билээ. Түүнчлэн 72.6 кг-д “Дархан эрхэт” клубийн М.Мөнх-Очир,102 кг-д Э.Бямбадорж мөнгө, 129 кг-д “Төв арж”-ийн Ц.Буянтогтох хүрэл медаль хүртжээ. Тэмцээн өндөрлөсний дараа манайхан тус хотод тав хоног хамтарсан бэлтгэл хийгээд эх орондоо ирэх юм.