Монголбанкны Эрдэнэсийн сангаас олон улсын стандарт, шаардлагыг бүрэн хангасан алт, мөнгөн гулдмайг бэлэг дурсгал болон цуглуулгын зориулалтаар худалдаж байна. Эдгээр гулдмайг Лондоны Үнэт металлын бирж (LBMA)-ээр итгэмжлүүлсэн үйлдвэрт цэвэршүүлж, гарал үүслийн баталгаат бүртгэлтэйгээр үйлдвэрлэжээ. Тус бүтээгдэхүүнүүд нь сорьц өндөртэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, баталгаажсан үнэт металл гэдгээрээ онцлогтой юм. Алтан гулдмайн хувьд 999.9 сорьцтой бөгөөд нэг, тав, 10 болон 100 граммын жинтэй аж. Харин мөнгөн гулдмай нь 999 сорьцтой, нэг унц, 100, 250, 500 грамм болон нэг килограммын сонголттойгоор борлуулж байна. Иргэд, аж ахуйн нэгжүүд эдгээр үнэт металлыг Монголбанкны Эрдэнэсийн сангаас тогтоосон тухайн өдрийн ханшаар худалдан авах боломжтой юм.