Япон улсын Шизүока хотод зохион байгуулсан Мэргэжлийн дартсын корпорац (PDC)-ын Азийн цуврал найм дахь тэмцээнд оролцсон Монголын шигшээ багийн тамирчдаас “Дартс мастерс” клубийн тоглогч, улсын аварга Л.Ганзориг аваргын төлөөх тоглолтод өрсөлдөгчөө 5:0-ээр хожиж түрүүллээ. Тэгвэл тус тэмцээний дараа Хонконгод болж буй Ази тивийн томоохон тэмцээнүүдийн нэг болох софт дартсын “20th ADA International darts tournament”-д манайхан үргэлжлүүлэн оролцож байна. Тэднээс ганцаарчилсан төрөлд М.Энхмөнх дэд байрт шалгарч, С.Энхболд (“Шинэ од”) хүрэл медаль хүртэв. Түүнчлэн хосын төрөл Д.Төмөрбаатар, М.Энхмөнх (“Нетком дартс” клуб) мөнгөн медаль гардсанаар манай улсын баг V байрт жагсжээ.
Г.Батцэцэг