Нийгмийн дарамт, хүний дотоод сэтгэлийн түгшүүрийг уран бүтээлээрээ илэрхийлсэн, барималч Ө.Одхүүгийн бие даасан “Амь” нэртэй үзэсгэлэнг “Хаан” галерейд нээжээ. Үзэсгэлэн энэ сарын 7-30 хүртэл олон нийтэд нээлттэй. Уран бүтээлч Ө.Одхүү “Өнөөгийн нийгмийг түгшүүрт автуулж буй гол хүчин зүйл нь хүн төрөлхтөн бөгөөд тэдний эцэс төгсгөлгүй шунал нь өөртөө болон бусдад хор хөнөөл учруулж, нийгэмд сэтгэл зүйн дарамтыг улам гүнзгийрүүлж байна” гэв. Тэрбээр энэхүү үзэл санаагаа “Амь” үзэсгэлэнгээрээ дамжуулан илэрхийлэхийг зорьсон байна. Түүний тайлбарласнаар бие нь тухайн хүний түүхийн гэрч болдог ба амьдралын туршид хуримтлагдсан нийгмийн нөлөөлөл, сэтгэл хөдлөлийн өөрчлөлтүүд нь бие махбодын тодорхой эрхтнүүдээр илэрхийлэгддэг хэмээн үзжээ. Тиймээс бүтээлүүдээ хүний амьдрал, мэдрэмж, сэтгэл зүйн хариу үйлдлийг илэрхийлдэг гол эрхтнүүд болох зүрх, уушги, нү дийг сонгон дүрсэлсэн аж. “Амь” үзэсгэлэн нь энэ мэт хүний дотоод ертөнц, сэтгэл зүйн байдлыг эргэцүүлэх боломж үзэгчдэд олгож буйгаараа онцлогтой. Эрхтнүүдийг аварга том хэмжээгэээр дүрсэлсэн нь тэдний хүчирхэг байдлыг илэрхийлэх, дотроосоо гэрэлтэх нь амьдралын цөм, эрч хүчийг харуулах, харин улаан гэрлээр дотоод шарх, аюулын дохио, хашхирааныг дүрслэхийг зорьжээ. Урлаг өөрөө хөдөлгөөнгүй ч түүнийг ажиглагч үзэгч амь оруулдаг гэлтэй.
П.Дайриймаа