Байгаль орчны судалгаа, шинжилгээний төвөөс “Амьтны улаан дансны үнэлгээ”-нд багтсан амьтан, ургамлыг цувралаар танилцуулж буй билээ. Энэ удаад цагаан тогоруу (Grus leucogeranus)-ны талаар сонирхолтой баримтууд дэлгэснийг уншигчдадаа хүргэе.
Цагаан тогоруу нь дэлхийн хамгийн ховор, устах аюулд орсон шувуудын нэг юм. Цэвэр цагаан зүс, улаан нүүр, хар далавчийн үзүү рээрээ бусад төрлөөс ялгардаг. Биеийн өндөр нь 120-140, далавчаа дэлгэхэд 210-230 см-т хүрдэг байна. Нас бие гүйцсэн тогоруу цав цагаан өнгөтэй болдог төдийгүй нисэх үед далавчийн үзүүр нь хар харагддаг аж. Нүүрний урд хэсэг болон хошуу, хөл нь улаан өнгөтэй. Байгальд дунджаар 15-30 жил насалдаг ч тэжээвэр ор чинд 80-аас дээш жил амьдарсан тохиолдол ч бий гэнэ шүү.
ОХУ-ын Якут болон Обь мөрний сав газрын зэлүүд намгархаг нутагт өндөглөдөг бол Хятадын Хөх мөрний сав дахь Пояанг нууранд нийт сүргийн 95-аас дээш хувь нь өвөлждөг. Тэд нүүдэллэх үедээ манай оронд, тэр дундаа зүүн бүс нутаг болох Хэнтий, Дорнодод зусдаг байна. Дэлхийн байгаль хамгаалах холбооны улаан дансанд “устаж байгаа” гэсэн ангилалд багтсан цагаан тогорууг Монгол Улс Амьтны тухай хуулийн дагуу нэн ховор амьтанд бүртгэж, 1995 оноос агнахыг хориглосон билээ. Дэлхий дээр ердөө 3-4 мянга орчим л үлдсэн эл бодгаль бусад тогоруунаас илүү уснаас хамааралтай амьдардгаараа ялгаатай. Голдуу усны ургамлын үндэс, булцуу, шавж, жижиг загас, мэрэгчээр хооллодог. Ихэвчлэн хоёр өндөг гаргадаг ч нэг нь л дэгдээхэй болдог байна.
О.Ундрах