Он гарснаас хойш буюу энэ сарын 12-ны байдлаар нийслэлийн хоёр дүүрэг, найман аймгийн 32 сумд ой, хээрийн 48 түймэр бүртгэгдсэн байна. Түймэрт урьдчилсан байдлаар ойн 704, хээрийн 228.302, нийт 229.006 га талбай өртжээ. Үүнээс гурван өрхийн найман иргэн, 2000 орчим малыг аюулгүй газарт нүүлгэн шилжүүсэн гэнэ. Түймэр унтраах ажиллагаанд онцгой байдал, хил хамгаалах болон цагдаагийн байгууллага, орон, нутгийн нийт 1653 хүн 264 автомашинтай оролцсон аж. Мөн улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын 143 дуудлага бүртгэгдсэний 106 нь объект, 23 нь ой, хээрийн түймэр байсныг онцгой байдлын байгууллагаас мэдээлэв. Дуудлагын дагуу алба хаагчид долоон хүний аварч, тусламж, үйлчилгээ үзүүлжээ.
Ч.Туяа