Түүх, соёлын дурсгалт зүйлийн тооллогын улсын комиссын ээлжит хуралболж,цөөнгүйасуудлыгхэлэлцлээ. Хурлаар түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлсийн улсын тооллогын явцыг ерөнхийд нь дүгнэсэн байна. Тодруулбал, Улаанбаатар хот дахь 17, орон нутгийн зургаан музей болон холбогдох байгууллагуудад зохион байгуулж буй хяналтын тооллогын үр дүн, түүний ач холбогдлыг танилцуулсан аж. Үүний хүрээнд 23 салбар комиссоос ирүүлсэн санал, хүсэлтүүдэд үндэслэн тайланг нэгтгэх арга, шалгуурыг сайжруулж, тооллогыг эцэслэх хугацааг тогтоон, нэгдсэн дүгнэлтийг хүлээн авах, улмаар Засгийн газарт танилцуулах бэлтгэл ажлыг хангах даалгавар өг чээ.
Одоогоор түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлсийн тооллого улсын хэмжээнд 92 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа гэнэ. Энэхүү тооллогод нийт 320 гаруй байгууллагыг хамруулан, үндэсний хэмжээнд 41 салбар комисс хяналт тавин ажиллаж буй юм.
М.Гэгээ