Төрийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай болгох зорилгын хүрээнд цахим шилжилтийг үе шаттай хэрэгжүүлж буй талаар Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээлэв. Үүний хүрээнд нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийн хүсэлтийг цахимаар хүлээн авах систем нэвтрүүлэхээр ажиллаж буйгаа танилцуулсан юм. Иргэд энэ төрлийн тэтгэмж авах хүсэлтээ portal.ndaatgal.mn цахим системээр дамжуулан илгээснээр цаг хугацаа, зардал хэмнэх боломж бүрдэж буй. Системийн хэрэглээний хялбар байдал, хүртээмжийг нэмэх, иргэд цахимаар хүсэлт өгөхөд ойлгомжтой байдлаар шийдэж, хөгжүүлэхийг мэргэжилтнүүд тус газарт зөвлөсөн байна.
Нийгмийн даатгалын сангаас нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгодог 2 000 000 төгрөгийг 3 000 000 сая болгон шинэчилсэн. Мөн амьгүй донор болж эс, эд, эрхтэнээ бусдад шилжүүлсэн бол гэр бүлийн гишүүнд олгодог байсан 3 500 000 төгрөгийн тэтгэмжийг 4 500 000 болгон нэмсэн. Уг тогтоолыг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн дагаж мөрдөж буй. Ташрамд, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 8.1-д “Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг нийтдээ 36 сараас доошгүй хугацаанд төлсөн даатгуулагч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барсан бол түүний гэр бүлийн гишүүнд тэтгэмж олгоно” гэж заасан. Гэхдээ үйлдвэрийн осол болон мэргэжлээс шалтгаалах өвч ний улмаас амиа алдсан бол даатгал төлсөн хугацаа хамаарахгүй.
Ч.Цэлмэг