Эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэгч, иог сонирхогчдын хүсэн хүлээдэг “Монголын иогийн фестиваль-2026” арга хэмжээг “Блю скай” зочид буудалд энэ амралтын өдрүүдэд зохион байгуулах нь. Монголын иогчдын холбооноос “Иог бол зөвхөн уян хатан байдал биш, энэ бол амьдралыг харах өнцөг” уриан дор зохион байгуулж буй тус фестиваль нь иогийн соёлыг түгээн дэлгэрүүлэх замаар иргэдийн бие бялдар, сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих, идэвхтэй хөдөлгөөний ач холбогдлыг таниулах зорилготой юм.
Хоёр өдөр үргэлжлэх тус арга хэмжээний хүрээнд оролцог чид мэргэжлийн багш нарын удирдлага дор иогийн төрөл бүрийн урсгалаар хичээллэж, бясалгал болон сэтгэл зүйн эрүүл мэндийн зөвлөгөө авах боломжтой. Энэ нь зөвхөн биеийн чилээг гаргах дасгал төдий бус, ижил сонирхолтой хүмүүсийн хүрээлэлд өөрийгөө танин мэдэх нэгэн төрлийн “сэтгэлийн аялал” болохыг зохион байгуулагчид онцоллоо.
Э.Сүйлэн