
Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигт гэмт хэрэгтнүүдийн нэг Кени улсын иргэн Пол Маккензи 200 жилийн хорих ял сонслоо. Өөрийгөө зөнч хэмээдэг тэрбээр нялх нярайг оролцуулаад дор хаяж 190 хүүхдийн амийг авсан байна.
Пол Маккензи нь Кени улсын амралт жуулчлалын Малинди хотод энгийн жолооч байжээ. Тэрбээр Баптист сүмд явдаг, шашны сэдвээр ярилцах дуртай нэгэн байв.
Гэвч 2000-аад оны эхээр Пол гэнэт өөрийгөө бурхны зарлиг хүлээн авснаа зарлаж, “Олон улсын сайн мэдээний сүм” гэгчийг байгуулж, тэндээ номлогч болсон байна. Бас өөрийгөө зөнч гэж нэрлэжээ. Дагалдагчид нь уламжлалт сүм хийд ертөнцийн нүгэлт үйл хэрэгт автсан энэ үед жинхэнэ итгэгчид дэлхийн төгсгөл ойртохоос өмнө сүнсээ аврахын тулд соёл иргэншлийн ашгаас татгалзах ёстой гэсэн түүний үзэл бодол таалагджээ.
Харин "зөнч" өөрөө хандивыг дуртайяа хүлээн авдаг байв. Маккензийн номлолд автсан нэг иргэн өндөр үнэтэй зуслангийн байшингаа зарж, Маккензид 200,000 ам.доллар хандивласан байна. Маккензи энэ мөнгөөр Африкийн хэд хэдэн оронд номлолоо цацдаг хиймэл дагуулын телевизийн суваг нээжээ.
Удалгүй Малинди хот руу хүмүүс бөөнөөрөө шилжин ирэх болов. Тэд Маккензи сүмийн нутаг дэвсгэрт амбаар, майханд байрлаж хороолол болон бөөгнөрөн амьдарч,нэг ёсны шашны нийгэмлэг бүлэглэл бий болжээ.
Хэсэг хугацааны дараа Пол сургууль, эмнэлэг, эмчилгээ, вакцинжуулалтыг "чөтгөрийн үр хөврөл" хэмээн буруутгаж эхэлсний улмаас түүний толгойлсон шашны бүлэглэлийн гишүүдийн хэд хэдэн хүүхэд нас баржээ.
2019 онд цагдаа тэрхүү нийгмэлэгт ирж шалгаснаар сургуулиасаа гарсан, тураалд орсон үй түмэн хүүхдийг олжээ. Эрх баригчид "Олон улсын сайн мэдээний сүм"-ийг хааж, эрүүгийн хэрэг нээсэн боловч, нотлох баримт дутмаг байсан тул шашны улайрагч Маккенкийг цагаатгасан байна.
Харин нутгийн эрүүл саруул иргэд маш их бухимдаж, шашны нийгэмлэгийн барилгуудыг шатаажээ.
Үүний дараа хамгийн аймшигтай зүйл эхэлжээ.
Маззензи мянга орчим итгэгчдийг олон нийт, хүмүүсийн нүднээс далд, Шакахола хэмээх ой руу аваачиж, тэндээ том газар түрээсэлсэн байна.
2023 оны 8-р сард дэлхий сүйрнэ гэж Маззензи зарлажээ. Сүйрэл эхлэхээс өмнө Христтэй уулзах хамгийн сайн арга бол хоол идэхээ болих явдал юм.
"Зөнчийн” гаргасан хувиарын дагуу эхлээд бүх хүүхдүүд, дараа нь эмэгтэйчүүд, залуу эрчүүд, эцэст нь ахмад настнууд болон өөрөө үхэх аж.
Тэрээр хүмүүст ямар ч хоол хүнс, шингэн зүйл өгөхийг хориглов. Уйлж, хоол гуйж, зугтахыг оролдсон хүмүүсийг шашны бүлэглэлийн итгэлтэй харуулууд хөнөөдөг байв.
Маккензигийн тушаалаар хамаатан садан нь хүртэл хоёр хүүхдээ өлсгөж үхүүлжээ. “Зөнчийн” дахин саатуулж, байцаасан ч буцаад сулласан байна. Ердөө 80ам. долларын барьцаагаар шүү. Гэвч хэдэн арван хүн аймшигтай гомдол гаргаснаар Маккензийн хахууль үйлчилхээ больжээ.
Энэ оны дөрөвдүгээр сард цагдаа нар ойд хэдэн зуун булш илрүүлсэн байна
Тус шашны урсгалаас хүүхдүүдтэйгээ хамт зугтаж чадсан Салема гэгч бүсгүй "Хүүхэд хоол гуйхад бидэнд түүнийг саваагаар цохихыг тушаадаг байсан" гэж мэдүүлжээ. Шакахола ойд эгчийгээ, дүүгээ алдсан жаалхүү "Аав маань бидэнд тусгай хувцас өмсүүлээд, энэ нь бидний үхэлд зориулагдсан эд гэж хэлсэн. Тэгээд бидэнд найман өдрийн турш хоол хүнснээс өгөөгүй" хэмээн шүүх хурал дээр ярьжээ.
Шүүх хурлын үеэр 53 настай Маккензи эрүүл, цатгалан, хөгжилтэй харагдаж байхын зэрэгцээ эрх баригчдыг хахиж,хавчлаа хэмээн буруутгаж байв. Харин дэлхийн төгсгөл харанхуй хүчнийхнэээс болж ирээгүй гэж тайлбарласан байна.
Тэрээр чанга дэглэмтэй шоронд бүх насаар нь хорих ял эдэлж байна. Хэдэн өдөр мацаг барихыг оролдсон боловч удаан тэсэж чадаагүй бөгөөд нргннд тахиа, төмсөө идсээр байгаа аж.
Хохирогчдын цогцсыг таних, хайх ажиллагаа одоо болтол үргэлжилж байна. Одоогоор хохирогчдыг булшилдаг байсан ойгоос 450 хүний цогцос олджээ.
