Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням -Очир “Тэтгэлэг ” аппли кэйшнийг үүсгэн байгуулагч Б.Батзаяаг хүлээн авч уулзан , дотоодын тэтгэлгийн тоо , хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо . Уулзалтаар аж ахуйн нэгжүүдээс оюутан , залууст олгосон тэтгэлэг болон боловсролыг дэмжихэд зарцуулсан хөрөнгийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хөнгөлөлт , хасагдах зардлын зохицуулалттай уялдуулах боломжийг хэлэлцсэн байна . Ингэснээр байгууллагууд гэрээ , санхүүжилт , шилжүүлгийн баримтаа санхүүгийн программ болон татварын тайлантайгаа уялдуулан бүртгэх нөхцөл бүрдэх юм.
Үүний тулд тус аппли кэйшний хөгжүүлэлтийг өргөжүүлж , аж ахуйн нэгжүүд нэрэмжит тэтгэлэг , дадлагын хөтөлбөрөө мэргэжил , сургууль , боловсролын түвшнээр ангилан зорилтот бүлэгт хүргэх цэс нэвтрүүлэхээр төлөвлөжээ . Мөн өргөдөл хүлээн авах , материал шүүх , сонгон шалгаруулах үйл явцыг цахимжуулснаар хувийн хэвшлийнхний боловсролын салбарт оруулж буй хувь нэмэр , үр нөлөөг нэгдсэн байдлаар тайлагнах боломж бүрдэх аж .
Э.Сондор