Нөөцийн мах бэлтгэх тендерийг өчигдөр дахин зарлажээ. Уг тендерийг есдүгээр сарын эхээр зарлаж, “Мах импекс”, “Баатрууд тэнгэр”, “А энд М” компанийг шалгаруулаад байсан юм. Гэвч “Мах маркет” компанийн удирдлагууд уг тендерийн шалгаруулалт хууль бус болсон гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Сангийн яаманд гомдол гаргасан аж. ШӨХТГ-аас тендерт ялсан гурван компанийн материалыг шалгаад “Баатрууд тэнгэр”, “А энд М”-ийнх шаардлага хангаагүйг тогтоожээ. Эл хоёр компани Улаанбаатар хотод мах бэлтгэлийн үйл ажиллагаа явуулдаггүй, зөвхөн махны агуулахтай гэнэ. Иймээс тендерийг ҮХААЯ-ныхан цуцалсан байна.
Т.Энхбат