ҮХААЯ-ны захиалгаар Башкираас авч байгаа 800 бүл, 500 хатан зөгий Монголд ирлээ “Агро трейд импекс” ХХК эдгээр зөгийг Башкирийн Зөгийн эрдэм шинжилгээний төвөөс үүртэй нь оруулж ирсэн юм. Үүнээс Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 200 бүл зөгий, 200 үүр, Төв аймгийн Баянчандмань суманд 400 бүл зөгий, 400 үүр, Улаанбаатар хотод 200 бүл зөгий, 200 үүр, 500 эх зөгий хуваарилжээ. Эдгээр газарт нисдэг сүрэг хариулдаг аж ахуйн нэгж, иргэдэд зөгийг эргэн төлөх нөхцөлтэйгөөр олгох юм. Башкир зөгий манай орны эрс тэс уур амьсгалд дасан зохицох чадвар сайтай, өндөр ашиг шимтэй тул тэндээс зөгий оруулж ирэхээр сонгосон гэнэ. Манай зөгийчид нэг бүл зөгийнөөс жилд 7-14 кг бал авч байгаа аж. Монголд 5-7 сая бүл зөгий үржүүлэх бэлчээрийн нөөц бий.