Төв аймгийн Баян сумын нутгаас энэ сарын 7-8-нд шилжих шөнө мал хулгайлж байсан Н, М, Ш, Э нарыг цагдаагийнхан үйлдэл дээр нь саатуулжээ. Тэд 50-02 ДГО улсын дугаартай “Исүзү Бикхорн” маркийн машинд ачихаар хоёр үхэр нядалж байгаад баригдсан байна. Энэхүү бүлэг хулгайч Хэнтий, Дорноговь аймаг, нийслэлийн харьяат агаад галт зэвсэг ашигладаг байж болзошгүй гэнэ. Түүнчлэн өнгөрсөн есдүгээр сарын сүүлчээр тус аймгийн Аргалант сумын нутгаас 13 адуу хулгайлсан Ц нарын бүлгийг цагдаагийн мөн л үйлдэл дээр нь барьсан аж. Тэдний хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байгаа гэнэ.