Баянгол дүүргийн Цагдаагийн II хэлтсийг шинэ байртай болгохоор шавыг нь тавилаа. Тус хэлтэс нь өөрийн гэсэн байргүй бөгөөд өнөөдрийг хүртэл Баянгол дүүргийн I хорооны байранд түр байрлаж, үйл ажиллагаа явуулж буй аж.Нийслэлийн хөрөнгө оруулалтаар баригдах дөрвөн давхар, гурван мянган ам метр талбай бүхий, 1.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй Цагдаагийн II хэлтэсийн шинэ байр Баянгол дүүргийн XX хорооны нутаг дэвсгэрт, Наркологийн төвийн хойд талд баригдах бөгөөд барилгын ажил хийгдэж эхэлж буй гэнэ.Цагдаагийн тус хэлтэс нь Баянгол дүүргийн I, III, IV-IX, XIII, XX хорооны нутаг дэвгэрт гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах үүрэг гүйцэтгэдэг бөгөөд тус хорооны оршин суугч, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын өргөдөл, гомдол, гэмт хэрэг зөрчлийн дуудлагыг хүлээн авч, түргэн шуурхай үйлчилж байгаа юм. Шав тавих ёслолд НИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа, дүүргийн ИТХ-ын дарга Д.Дэлгэрбат, Засаг дарга Д.Оросоо, Засаг даргын орлогч П.Цэцэгмаа, Цагдаагийн II хэлтсийн дарга, хурандаа Ш.Доржпалам, Нийслэл, Дүүргийн цагдаагийн газар, хэлтсийн төлөөлөл, алба хаагчид оролцжээ.