Оросын телевизийн “Зөн билгийн тулаан-3” нэвтрүүлгийн ялагч Ираны зөн билэгтэн Мехди Ибрагим Вафа энэ сарын 15-нд буюу маргааш “Аэрофлот” компанийн онгоцоор Улаанбаатарт ирэхээр болжээ. Тэрбээр энэ удаа Монголд ирэхдээ цөөхөн хүнтэй уулзаж, хүссэн асуултад нь хариулт өгөх аж. Түүний ирж буй гол зорилго нь Монголд амарч, намар цагийн уур амьсгал, малчдын ахуй амьдралтай танилцах юм байна. Тэрбээр энэ амралтаа нэлээд эртнээс төлөвлөсөн бөгөөд хэдийд очихоо нэлээд нууцалж байсан гэнэ.