Энэ оны эцсээр Өвөр Монголд хот хоорондын хурдны галт тэрэгний анхны шугам ашиглалтад орсноор Хөх хот, Бугат, Жинин, Ордос зэрэг хотоор аялахад ердөө 60 минут зарцуулдаг болох ажээ.
Цагт 200 гаруй км хурдлах тус вагоны үнэ нь ч харьцангуй хямдхан юм байна. Хөх хотын Төмөр замын товчооны ажилтан Синьхуа агентлагийн сурвалжлагчид ярихдаа, Хөх хот, Бугат, Жинин, Ордос хотын хооронд хурдны галт тэрэгтэй болох нь орон нутгийн эдийн засгийн хөгжлийн стратегийн байршуулалтыг түргэн боловсронгуй болгож логистикийн салбарын хөгжлийг түргэтгэх, хотуудын үйлдвэрлэлийн хүчин зүйлийн төвлөрлийг улам дээшлүүлж хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төслийн бүтээн байгуулалтыг урагшлуулахад алс хэтийн ач холбогдолтой юм гэжээ.