Гадаадад амьдарч буй монгол иргэдээс УИХ-ын бие даагч гишүүдээр дамжуулан Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад захидал ирүүлжээ.
Уг захидалд Газрын тухай болон Цөмийн энергийн талаар хуулийн төслүүд хариуцлагагүй, Монгол төрийн аюулгүй байдалд заналхийлэхийг санаархсан холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцохыг шаардсанаа дурдсан аж. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, С.Ганбаатар нар захидлуудыг төрийн гурван өндөрлөгт гардуулаад зогсохгүй захидлын мөрөөр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд ч анхаарал хандуулах гэнэ. Тэдэнд
2490 хүний гарын үсэг бүхий захидал ирсэн байна.