Дамбадаржайлин хийд нь 1765 онд баригдсанаас хойш 1500 гаруй лам ном хурж байсан түүхтэй эл хийдийн 250 жилийн ой ирэх жил тохиох юм. Ойн хүрээнд хийдийг сэргээн босгох ажил явуулахаар төлөвлөөд байгаа юм. Хийдийн сэргээн босголтод зориулж хандивын аяныг зарлалаа.
“Дамбадаржайлин хийд анх баригдаж байхдаа ямар байсан тэр хэмжээнд чадахаараа хүргэхийг зорьж буй” хэмээн хийдийн лам Л.Отгонсүрэн ярилаа. Тус хийдэд 2000 онд долоон сүм засварласнаас хойш ямар ч сэргээн засварлалт хийгдээгүй юм байна. Тиймээс ард түмнийг сэтгэлийн өргөлөө өргөхийг тус хийдийн лам нар уриалж байв. Хийдийн барилга Манж, Монголын хосолсон загвартай баригдаж байжээ. Тус хийд 12 аймаг дөрвөн дацантай байсан байна. Үүний туурийг олж, тэр суурин дээр нь хуучин байсан шиг нь сэрээн засварлахын тулд тус аяныг өрнүүлж байгаа аж. Одоогийн байдлаар хоёр тэрбум төгрөгний төсөв хэрэгтэй гэсэн тооцоо байгаа юм байна
М.Болорцэцэг