Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргаар Ч.Болдбаатарыг томиллоо. Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргыг нийслэл анх удаа иргэдийн оролцоотойгоор сонгон шалгаруулж, нэгт жагссан Ч.Болдбаатарын нэрийг Нийслэлийн Засаг даргад өргөн барьсан юм. Цагдаагийн албаны тухай шинэчилсэн хуулиар Нийслэлийн Цагдаагийн газрыг Улаанбаатар хотын Цагдаагийн газар болгон өөрчилж, даргыг нь Нийслэлийн Засаг дарга, Цагдаагийн Ерөнхий газрын даргатай зөвшилцөн томилохоор болсон билээ. Үүний дагуу Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргыг сонгон шалгаруулах комисс байгуулж, анх удаа нээлттэй сонгон шалгаруулалт зарлан, олон нийтээс санал, үнэлгээ авч шалгаруулсан юм