НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2011 оноос эхлэн жил бүрийн аравдугаар сарын 11-ний өдрийг Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр болгон тунхагласан билээ. Энэ өдөр НҮБ-ын гишүүн 193 орон, цаашлаад иргэний нийгмийн байгууллагуудыг охидын эрхийн асуудалд анхаарал хандуулах, энэ талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, охидын эрхийг хамгаалахыг уриалсан билээ . Дэлхийн хэмжээнд таван охины нэг нь ямар нэгэн шалтгааны улмаас сургуульд сурч чадахгүй байгаа нь ядууралд нэрвэгдэх, эрт гэрлэх, хүүхэд төрүүлэх нөхцлийг бүрдүүлж байгаа юм. “Охидыг хамгаалах дэлхийн өдөр” –ыг Дундговь аймаг тэмдэглэн өнгөрүүллээ.
Охидын эрхийг хамгаалахтай холбоотой асуудалд анхаарал хандуулах, олон нийтийн дунд нөлөөллийн ажил өрнүүлэх зорилготойгоор Эрдмийн далай цогцолбор сургууль, Говийн ирээдүй цогцолбор сургуулийн дотуур байрны 71 охидыг хамруулан тэмдэглэлэсэн юм. Эл өдрийг “Хүчирхийллийг таслан зогсоож, насны охидоо дэмжицгээе” уриан дор тэмдэглэв.
Цагдаагийн хэлтсийн хүүхдийн байцаагч Ж.Жавзандулам “Охидын эсрэг хүчирхийлэл” сэдэвт сургалтыг зохион, хүчирхийллээс хэрхэн өөрийгөө хамгаалах, хэрэв өртсөн бол хаана хэнд хандах ёстой зэрэг мэдлэгийг олгосон юм. Сургалтын төгсгөлд охидын дунд чөлөөт ярилцлагыг зохион байгуулсан нь тэдэнд тулгамдаж байгаа олон асуудлуудын талаар мэдээлэл солилцож цаашид хамтран ажиллахаар боллоо.
М.Болор