“Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн II шүүхэд болно. Өмнө нь хоёр ч удаа хойшилсон уг шүүх хурлыг дахин хойшлуулахгүй гэдгийг өмнөх шүүх хурлын үеэр шүүгч, шүүгдэгч нарт сануулсан билээ.
Ц.Алдармаа, Д.Оюунтуул нар Орхон аймагт тоглолтоор явж байхдаа маргалдаж, бие бие рүүгээ буцлам халуун ус цацаж хүнд гэмтэл учруулсан гэх хэрэгт холбогдон шүүгдэгчийн суудалд суухад хүргээд байгаа юм.