БОНХЯ ус ашиглах дүгнэлтэд нь үндэслэн томоохон аж ахуйн нэгж, байгууллагуудад хэрэглэсэн усныхаа 60-аас доошгүй хувийг нь эргүүлж ашиглах даалгавар өгсөн билээ. Эргүүлж ашиглах гэдэг нь хэрэглэсэн усаа нөөцлөөд эргэж ашиглах тухай ойлголт бөгөөд харин хуримтлуулж байгаа савыг хаягдлын сан гэж нэрлэдэг байна. Энэхүү хаягдлын сан нь агаарт хорт хий дэгддэггүй, хөрсөнд нэвчдэггүй байх шаардлагатай аж. Өнөөдрийн байдлаар уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулахдаа хоногт 100 шоометрээс дээш ус ашигладаг 140 гаруй аж ахуйн нэгж хаягдлын сантай болсон байна. Түүнчлэн шороон ордод үйл ажиллагаа явуулж буй жижиг компаниудад ч хаягдлын сантай болох даалгаврыг БОНХЯ-наас өгчээ.
М.Болор