Засгийн газрын 2013 оны есдүгээр сарын 21-ний өдрийн тогтоолоор усны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн баталсны дагуу ашигт малтмал олборлогч нэг шоометр ус ашигласныхаа төлөө ойролцоогоор 561 төгрөг 90 мөнгөний төлбөр төлөхөөр болсон билээ.. Харин хүнд үйлдвэрлэл эрхлэгч 176 төгрөг 60 мөнгө, барилга, барилгын материалын үйлдвэрлэл эрхлэгч 103 төгрөг 30 мөнгө, архи, пиво, согтууруулах ундаа үйлдвэрлэгч ашигласан усныхаа шоометр тутамд 103 төгрөг 30 мөнгө төлөх аж. Эндээс харахад хэн усыг үрэлгэн зарцуулж байна, тэр өндөр төлбөр төлөхөөр болж байгаа юм. Харин хэн үр ашигтай ашиглах, бохирдлыг бууруулах, цэвэршүүлэх чиглэлээр дэвшилтэт технологи нэвтрүүлж усыг хэмнэлттэй ашиглана төдий чинээ бага төлбөр төлөх юм.