Манай улсын цахим орчинд үйлдэгдэх гэмт хэргийн гаралт сүүлийн жилүүдэд нэмэгдэж, хувь хүний мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах асуудал хурцаар тавигдаж байгаа юм. Үүнд дийлэнхдээ олон нийтийн сүлжээнд байнга байдаг өсвөр үеийнхэн өртөх магадлалтай байгаа аж.
Цахим орчинд байрших хувь хүний мэдээллийг хууль бусаар олж авах, олон нийтийн сүлжээнд тавих, заналхийлэх, бусдын нэр төрд халдах, үндэслэлгүйгээр гүтгэх, доромжлох, залилах гэмт хэргүүд өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа аж. Тиймээс иргэд, олон нийт энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэж Кибер аюулгүй байдлын газраас "нууц үгийг алдахаас сэргийлэх", "нууц үг сонгохдоо анхаарах" талаар цуврал зөвлөмж гаргаж байгаа юм.