Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн шинэ цогцолборын нээлт өнөөдөр боллоо. Барилгын ажлыг нь өнгөрсөн оноос эхэлсэн бөгөөд “Гангар инвест” компани барьжээ. 7.7 тэрбум гаруй төгрөгөөр боссон уг цогцолбор эрүүл мэндийн салбарт ойрын 25 жилд хийгээгүй томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт боллоо.
Эрүүл мэндийн шинэ төв өдөрт 700 гаруй иргэдэд үйлчлэх хүчин чадалтай бөгөөд мэс засал, хөнгөвчлөх эмчилгээ, гэмтлийн таван ортой тасаг шинээр нээж, эмчилгээ, үйлчилгээнийхээ нэр, төрлийг 2-3 дахин нэмсэн аж. Ингэснээр “Олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмжтэй, эмч, эмнэлгийн ажилчдын ажиллах, иргэдийн үйлчлүүлэх таатай орчин бүрдэж, чанартай, түргэн шуурхай ажиллах боломжтой боллоо” гэж тус эмнэлгийнхэн онцолж байна.