Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Талын зам" төсөлд ОХУ-ын компани хамтран оролцохоор боллоо.
“Талын зам" төслийн хэрэгжилтийг Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хурдны авто замын төслөөр эхлүүлээд байгаа “Чингис лэнд девелопмент групп" ОХУ-ын “Дальстроймеханизация" хувьцаат компанитай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Талууд хурдны автозамын төслийн санхүүжилт, зураг төсөл, зам барилгын ажил болон ашиглалтын шатанд хамтран ажиллана. “Чингис лэнд девелопмент групп" хурдны замын нарийвчилсан техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, трассын дагууд ажлын зураг боловсруулахад шаардлагатай геодези, геотехникийн судалгааг хийж дуусгасан талаар тус компанийн зүгээс мэдээллээ.