2013 оны хоёрдугаар ээлжээр цэргийн жинхэнэ албанд татагдсан хугацаа дуусган халагдаж ирсэн дайчдыг Хан-Уул дүүргийн Соёлын ордны өмнө татагдсан анги байгууллагаар нь жагсаан хүлээн авлаа. Тус үйл ажиллагаанд дүүргийн Цэрэг татлагын товчооны дарга Засаг даргын Тамгын газрын дарга Л.Үнэнбат оролцсон юм. Тэрээр “Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний үүргээ нэр төртэй биелүүлж өргөсөн тангарагтаа үнэнч байж, эх орноо батлан хамгаалах ариун үүргээ биелүүлж, Ерөнхий зориулалтын болон Хилийн цэргийн анги байгууллагаас цэргийн жинхэнэ албаны хугацаа дуусган халагдан ирж байгаа дайчдыг хүлээн авах хүндэтгэлийн ажиллагаа нээснийг мэдэгдэн, эрхэм хүндэт дайчдыг өсөж төрсөн Хан-Уул дүүрэгтээ тавтай морилно уу “ хэмээв. Хугацаа дуусан халагдсан дайчид хөдөлмөрт бэлтгэх “Шинэ эхлэл” сургалт болон байнгын болон түр ажлын байраар хангах, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрийн ААН-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцсан юм.