Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах үндсэн мэргэшлийн сургалтын үргэлжлэх хугацааг дөрвөн жил болгосонтой холбоотой мөрдөгдөж байсан сургалтын цөм хөтөлбөрийн агуулгыг өөрчлөх, баяжуулах, өөрчлөгдсөн хөтөлбөрийн дагуу сургалтыг зохион байгуулахад тулгарч буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор оролцлогч талуудын зөвлөлдөх уулзалтыг зохиолоо.
Уулзалтад Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др.Су Нюунт У, ЭМЯ-ны ТЗУГ-ын дарга Л.Оюунчимэг, ЭМХТ-ийн захирал Ч.Бат-Эрдэнэ, дэд захирал У.Цэвэгмид, ЭМХТ-ийн ТДСЗХ-ийн дарга Ц.Амарзаяа болон ЭМЯ, ДЭМБ, Эрүүл мэндийн салбарын хөгжил-4 төсөл, ЭМХТ, АШУҮИС болон сургалт эрхлэгч байгууллагууд, резидент эмч нарын төлөөлөл оролцож, тулгамдаж байгаа асуудлаа ярилцан шийдэлд хүрэх арга замаа хэлэлцсэн юм.