Ерөнхийлөгчийн дэмжлэг дор аравдугаар сарын 24-нд Төрийн ордонд Маркетеруудын II чуулганыг Дэлхийн Монгол уриатайгаар зохиох гэж байна. Уг чуулганыг “Монгол маркетеруудын холбоо” ТББ, “Монголын маркетинг менежментийн хүрээлэн” ТББ хамтран зохиох юм.
Чуулганд хувийн хэвшил, төрийн байгууллага, төрийн бус байгууллагыг төлөөлсөн 800 маркетер оролцож Монгол улсын маркетингийн салбарын өнөөгийн төлөв байдал, Үндэсний брэндүүдийн маркетингийг олон улсад хийх боломжууд, маркетингийн албад, агентлагууд болон хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдийн ажлын уялдаа холбоо, гадаадын жуулчдыг татах Монголын боломж, маркетеруудын мэргэжил дээшлүүлэх сургалтуудыг идэвхжүүлэх, олон улсаас маркетингийн шилдэг технологи, инновацийг хэрхэн нэвтрүүлж нутагшуулах, төрийн үйлчилгээний маркетингийг сайжруулах, маркетеруудын мэдээлэл туршлага солилцох боломжийг нэмэгдүүлэх нэгдсэн онлайн сүлжээ бий болгох, мэргэжлийн маркетеруудыг ажлын байранд зуучлах зэрэг өргөн хүрээтэй олон асуудлыг хэлэлцэх юм.