УИХ-ын гишүүн С.Ганбаатар Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн зам засварын ажил гүйцэтгэгч зургаан компанийн удирдлагатай уулзав. Тэрбээр өнгөрсөн баасан гарагт тус чиглэлийн авто зам засварын ажилтай танилцсан юм. Эрхэм гишүүн зам засварын ажилд шаардлагатай хөрөнгийг гүйцэтгэгч компаниуд өнөөдрийг хүртэл өөрийн хөрөнгөөр шийдэж ирсэнд талархаж буйгаа илэрхийлсэн. Уг нь авто зам засварын ажлын санхүүжилтийг Хөгжлийн банк олгох ёстой байсан ч шаардлагатай хөрөнгө оруулалт нь гацсан аж. Гэхдээ асуудлыг шийдэхээр Сангийн яаманд хандаад байгаа юм байна.