Эрүүл мэндийн сайд Н.Удвал ДЭМБ-ын чуулга уулзалтад оролцож яваа. Түүнийг Австрали, БНХАУ, БНСУ, Шинэ Зеланд, Япон зэрэг 33 орны сайд нар санал нэгтэйгээр Дэлхийн эрүүл мэндийн Б хороо буюу Хөтөлбөр, төсөв, удирдлагын хорооны даргаар томилжээ. Уг хороо нь ДЭМБ-ын ерөнхий хорооны удирдлага, санхүү, хуулийн асуудлыг хариуцах үүрэгтэй. Н.Удвал сайд тус хороог даргалах үүрэг хүлээснээр дэлхийн эрүүл мэндийн ерөнхий чуулганы гишүүн болж буй юм. Н.Удвал сайд өнгөрсөн долдугаар сард АНУ-ын Нью-Йорк хотноо зохион байгуулсан НҮБ-ын тусгай чуулганд "Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах" НҮБ-ын улс төрийн тунхаглалын хэрэгжилт, явцын талаар ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийг төлөөлж илтгэл тавьсан. Мөн Монгол Улсад хэрэгжүүлж буй эрүүл мэндийн хөтөлбөрүүдийн хэрэгжилт нь түүнийг энэ албан тушаалд сонгох гол шалгуур болсон аж.