Энэ жилийн ургацын урьдчилсан балансаар 439.6 мянган тонн үр тариа, үүнээс 426.4 мянган тонн буудай, 154.7 мянган тонн төмс, хүнсний 106.8 мянган тонн ногоо, тосны 198.1мянган тонн ургамал, 25.9 мянган тонн тэжээлийн ургамал тус тус хураан авах тооцоог ҮХААЯ гаргаад буй. Энэ нь нэг га-гаас дунджаар 15.2 цн буудай, 116.3 цн төмс, 121.4 цн ногоо хураана гэсэн үг. Тариалан эрхлэлтийг дэмжих сан шинэ ургацаас 25 мянган тонн, гурилын үйлдвэрүүд 199.6 мянган тонн нийт 224.6 мянган тонн буудай авснаар үтрэм дээр 151.6 мянган тоннын үлдэгдэлтэй байна.