Энэ сарын 15-ны байдлаар 296.1 мянган га-гаас 463.1 мянган тонн үр тариа, үүнээс 440.6 мянган тонн буудай, 13.1 мянган га-гаас 160 мянган тонн төмс, 8000 га-гаас хүнсний 101.5 мянган тонн ногоо хураагаад байна. Өөрөөр хэлбэл, үр тарианы хураалт 95.2 хувь, төмсний хураалт 98.6 хувь, хүнсний ногооны хураалт 96.9 хувьтай байгаа юм.