БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар засаж, шинэчилсэн Бээжингийн гудамжны 0.9 км авто замын ажил дууссан тул өчигдөр нээлээ. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд тохижуулж буй уг гудамжны 74 метр урт гүүрийн өргөтгөл, явган хүний зам, тохижилтын ажил хараахан дуусаагүй, ирэх сарын эхээр бүрэн дуусгах аж.