Монгол Улсын иргэд, ОХУ-ын иргэд харилцан зорчих нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг өнгөрсөн сарын 3-ны өдөр байгуулсан билээ. Тус хэлэлцээр нь ирэх сарын 14-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болох бөгөөд уг хэлэлцээрийн дагуу бүх төрлийн паспорттай хоёр улсын иргэд 30 хүртэлх хоногоор харилцан визгүй зорчих боломжтой болж байгаа юм.
Гэхдээ визгүй зорчих нийлбэр хугацаа нь тухайн иргэн анх орсон өдрөөс эхлэн 180 хоног буюу зургаан сарын хугацаанд 90 хоногоос илүүгүй байхаар заасан байна.