ДЭМБ-ын судалгаагаар тээврийн хэрэгслийн хурдыг 50 км/цагаас 80 км/цаг болгоход осол гарч, явган хүн нас барах магадлал найм дахин ихэсдэг байна. Харин хурдыг нэг хувиар бууруулахад осол гарах магадлал 2-3 хувиар буурдаг. Иймээс жолооч нартаа дараах зөвлөмжийг хүргүүлж байна. Эдгээр нь ослыг 10-15 хувиар бууруулах хамгийн хямд төсөр арга юм.
- Нойр муутай хоносон, ядарсан, төрөл бүрийн тайвшруулах болон нойрны эм хэрэглэсэн, сэтгэл санаа тавгүй үедээ жолоо барихаас татгалзаарай.
- Хурд хэтрүүлэхгүй, хурдаа тохируулаарай.
- Бусадтай ярих, дуулах, хөгжим чангаар тавих зэргээр жолооч анхаарлаа, түүний анхаарлаа сарниулахгүй байх хэрэгтэй.
- Завсарлагагүй удаан хугацаагаар жолоо барихаас татгалзах, холын замд өөр хүнтэй ээлжилж барих нь зөв арга юм.
- Жолоо барьж байх үедээ согтууруулах ундаа хэрэглэх хэрэггүй. Хэрэв согтууруулах ундаа хэрэглэхээр төлөвлөсөн бол машинаа гэртээ орхи.
- Ямар нэг байдлаар согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд хөдөлгөөнд оролцохгүй байх, эсвэл машин барих эрх бүхий өөр хүнээр машинаа бариулах.
- Унадаг дугуй, мотоциклд цацруулагч хэрэглэх.
- Унадаг дугуй, мотоцикл унаж яваа хүмүүс хамгаалалтын малгай өмсөж занших. Учир нь эдгээр тээврийн хэрэгслээс унасан хүн ихэвчлэн толгойдоо гэмтэл авдаг бөгөөд тархины гэмтлийн улмаас тахир дутуу болох, нас барах явдал элбэг тохиолддог байна.