Нийслэлийн 375 жилийн ойг хоггүй, цэвэр орчинтой угтах, дүүргийн иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор энэ удаагийн бүх нийтийн их цэвэрлэгээ явагдах ажээ.
Сүхбаатар дүүргийн хувьд энэ жил 9 дэхь удаагаа бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулж, нутгийн захиргааны байгууллагууд, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг хамруулан ажилласан. Үүний үр дүнд хог цэвэрлэгч, тээвэрлэгч байгууллагуудын маань хариуцлага сайжирч, иргэдээс ирүүлдэг хог хаягдлын тухай гомдол багассан хэмээн албаныхан ярьлаа.
Энэ удаагийн их цэвэрлэгээ 10 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд үргэлжлэх юм байна.