Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, Иргэний танхимаас “Ядууралтай тэмцэх Олон улсын өдөр”-ийг тохиолдуулан Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтарч Баянгол дүүргийн 9,10,16,21,22,23 дугаар хороодын зорилтот бүлгийн 130 хүүхдэд өвлийн хувцас, витамин бэлэглэх “ Халуун сэтгэл” Сайн үйлсийн аян зохиох гэж байна. Энэхүү үйл ажиллагаа аравдугаар сарын 17 –ны 15 цагт Баянгол дүүргийн 10 дугаар хорооны гадна талбайд болох юм.