“Эбола” вирусийн туршилтын эм бэлдмэл үйлдвэрлэгч Хятадын компани уг үхлийн аюулт вирустэй тэмцэхэд зориулж, хэдэн мянган тун “JK-05” бэлдмэлийг Африкийн орнуудад илгээсэн тухай Рейтерс агентлаг мэдээлжээ.
Бэлдмэлийг эхлээд тус бүс нутагт ажиллаж буй Хятадын эмч нар вирусийн халдвар авсан тохиолдолд хэрэглэх бол цаашид клиникийн туршилтыг тухайлбал, Африкийн өвчтөнүүдэд хийхээр төлөвлөж байгаа аж.
“JK-05” туршилтын бэлдмэлийг Хятадын арми онцгой байдлын үед ашиглахад зориулан тус улсын Цэргийн эмнэлгийн академид бүтээсэн байна.
Африкт оршин суудаг Хятадын сая орчим иргэний 10 мянга орчим нь вирусийн халдвар эрчимтэй тархаж буй Либери, Сьерра-Леон болон Гвинейд байдаг ажээ.