Хоёрдугаар ээлжийн цэрэг татлага орон даяар эхэлж байна. Нийслэлийн Хан-Уул дүүргийн цэрэг татлагын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Нээлтэд ХУД-ын Засаг даргын Тамгын газрын дарга бөгөөд цэрэг татлагын товчооны дарга ноён Л.Үнэнбат үг хэллээ.

Тус үйл ажиллагаанд ХУД-ын Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга бөгөөд Цэрэг татлагын товчооны орлогч дарга, хурандаа Ч.Батхүрэн, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Б.Алтанцэцэг, дүүргийн ЭМН-ын дарга Т.Пүрэвчулуун, дүүргийн хороодын Засаг дарга нар оролцон ажиллаж байна. Цэрэг татлага 34-р сургууль дээр 10-р сарын 17-19 өдрүүдэд үргэлжлэн явагдах аж. Цэрэг татлагад Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт харъяалагдах 18-25 насны залуучуудыг хамруулан эрүүл мэндийн үзлэгээр оруулах юм. Зарлан дуудах хуудсаа авсан залуучууд цэргийн үүрэгтний үнэмлэх, цахим үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, хэрвээ оюутан бол оюутны холбогдох материалаа бүрдүүлж, дуудагдсан цэрэг татлагын байрандаа очих ёстой юм.